Украины нөхцөл байдлаас Монгол Улсад үүсэх эдийн засгийн сөрөг нөлөөллийг судлах ажлын баг байгуулав

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан хаалттай горимд шилжиж, Украин улсад өрнөж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, мэргэжлийн санал дүгнэлт гаргах ажлын баг байгуулав. 

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэхдээ, "Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүсэх эдийн засгийн эрсдэлд Монгол Улс бэлэн байдлаа шалгаж, тодорхой арга хэмжээг төлөвлөхөөр дээрх ажлын багийг байгуулсан бөгөөд миний бие ахалж байгаа. ҮАБЗ-д танилцуулахаар төлөвлөж байна" гэв.

Зэвсэгт мөргөлдөөн хэрхэн өрнөх талаар олон таамаглал байгаа бөгөөд цагийн байдал, нөхцөл байдалтай холбогдуулан салбар бүрт гаргасан судалгаа, мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Сэтгэгдэл бичих