АНУ стратегийн нөөцөөсөө 30 сая торх нефть гаргана

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. АНУ стратегийн нөөцөөсөө 30 сая торх нефть худалдана гэж тус улсын Эрчим хүчний яам цахим хуудсандаа мягмар гарагт мэдээлжээ. АНУ-ын Эрчим хүчний яам 30 сая торх нефть худалдах мэдэгдлээ гуравдугаар сарын 2-нд буюу өнөөдөр нийтлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэхүү алхам нь "Украины байдлын улмаас зах зээл болон нийлүүлэлтэд үүсээд буй томоохон тасалдлыг шийдвэрлэх"  зорилгоор "Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ гишүүн орнуудтай хамтран стратегийн нефтийн нөөцөөс эхний ээлжинд 60 сая торх газрын тос гаргахад чиглэсэн хамтарсан хүчин чармайлтын нэг хэсэг" гэдгийг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Урьд нь Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Коичи мөн ОУЭА-ийн гишүүн орнууд дээрх шийдвэрийг мэдээлсэн байна. Энэ нь нефтийн үнийг бууруулах зорилготой аж.

Сэтгэгдэл бичих