Сүүлийн тав хоног дараалан тохиолдлын тоо 400-аас доош бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 255 шинэ тохиолдол батлагджээ.

буй юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 127 нь Улаанбаатарт, 128 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 27 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин долоон аймагт халдварын тохиолдлын тоо бүртгэгдээгүй аж.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Ингэснээр манай улсад уг өвчнөөр 2099 хүн эндээд байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 7 021 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2 235 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл хөнгөн 574, хүндэвтэр 1 435, хүнд 195, нэн хүнд оноштой 31 хүн байна.

Сэтгэгдэл бичих