"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан хөгжиж буй орнуудын зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг Монголд авчран гадаад, дотоодын ивээн тэтгэгч нартай хамтран үнэгүй эмчилгээ хийхээр зорьж байна хэмээн өмнө нь мэдэгдэж байв.
Үүний эхлэл болж, Киргизээс хоёр хүүхэд Монгол Улсад ирэн хагалгаагаа амжилттай хийлгэснээр бүрэн эдгэрчээ. Хүүхдүүдийн хагалгааны зардлыг ONDO брэнд бүрэн даасан байна.
Энэ талаар гавьяат эмч Б.Болдсайхан "Хавсарсан хүндэрсэн зүрхний асуудалтай хоёр киргиз хүүхэд Билал, Дастан нар 100% эдгээд гэртээ харихаар бэлдэж байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Хүүхдүүд ням гарагт гэр рүүгээ буцах аж. Тэдний замын зардлыг "Хүннү Эйр" ХХК хариуцаж байгаа юм.