Бөхийн өргөөнд гуравдугаар сард үндэсний бөхийн 9 барилдаан болно

оруулсан Алсын Хараа

Монгол бөхийн өргөөнд 2022 оны гуравдугаар сард үндэсний бөхийн 9 барилдааныг зохион байгуулахаар Монголын үндэсний бөхийн холбооноос товложээ.

Тодруулбал, Гуравдугаар сарын 05-нд 12:00 цагаас Увс, аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 06-нд 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Монгол улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу /АЦЦБЗ/ 256 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Зэвсэгт хүчний 111 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн ээлжит барилдаан

Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз” баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан

Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно.

Сэтгэгдэл бичих