"Газпром" Хятад руу хий нийлүүлэх хоёр дахь хоолойн зураг төслийг боловсруулж эхэлжээ

оруулсан Алсын Хараа

/eadaily/. Монгол Улсын нутгаар дайруулан Хятад руу тавих "Союз Восток" хий дамжуулах хоолойн төсөл зураг төслийн шатандаа орлоо гэж "Газпром" компани даваа гарагт мэдээлжээ.

“Алексей Миллер, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нарын уулзалтын үеэр тусгай зориулалтын компаниуд болох "Газопровод Союз Восток", "Газпром проектирование" хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгүүдийн хооронд "Союз Восток" хий дамжуулах хоолой тавих төслийн зураг төсөл-хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Геодезийн инженерчлэл, байгаль орчны инженерчлэл болон археологийн хайгуул судалгааны ажилд Монголын компаниудыг оролцуулах талаар уг баримт бичигт тусгасан” гэж мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.

"Союз Восток" хий дамжуулах хоолойн төслийн ажил идэвхтэй, амжилттай урагшилж байна. Сарын өмнө техник-эдийн засгийн үндэслэлийн үр дүнг баталж байсан бол өнөөдөр зураг төсөл-хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь төсөл  бодитоор хэрэгжих шатандаа орсон гэсэн үг юм” гэж Аликсей Миллер хэлжээ.

"Союз Восток" төсөл нь Оросоос Хятад руу хий нийлүүлэх хоёр дахь хоолой болох юм.

Сэтгэгдэл бичих