Орос-Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд болно

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. Орос-Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд ойрын өдрүүдэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлснийг Оросын “RIA Novosti” агентлаг даваа гарагт уламжилжээ.

“Хамгийн гол нь бид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо, дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Польш-Беларусийн хилийн бүсэд болно” гэж В.Мединский хэлэлцээний дараа мэдэгдсэн байна.

“Одоо төлөөлөгчид хэлэлцээний бүх байр суурийн талаар хэлэлцэж, дараагийн үе шатанд бэлтгэхийн тулд нийслэл хот руугаа буцна. Бид нийтлэг байр суурийн талаар урьдчилан таамаглаж болох зарим асуудлыг олж харсан” гэдгийг төлөөлөгч тодотгожээ.

Мөн уулзалтын үеэр яриа хэлэлцээний бүх байр суурийг нарийвчлан хэлэлцсэн гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Сэтгэгдэл бичих