/Xinhua/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины хямралын талаар Ерөнхий Ассамблейн тусгай чуулган хуралдуулах тухай 2623 дугаар тогтоолыг ням гарагт баталжээ.
Аюулгүйн Зөвлөл сүүлийн дөчин жилийн хугацаанд анх удаагаа ийм тогтоол баталсан гэдгийг тус зөвлөлийн хэвлэлийн мэдэгдэлд онцолсон байна.
Өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины асуудлаар тогтоолын төсөл баталж чадаагүй юм.