Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж
Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн, "Цар тахлаас сэргийлэх стратеги төлөвлөгөөг Улсын онцгой комиссын шуурхай штабаас боловсруулж дууслаа. Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирсан. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан.
Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267 хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ. 11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарлаад байна. Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 10:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа иргэдэд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулна" гэлээ.