"Элсэлтийн ерөнхий шалгалт -2022"-ын бүртгэл үргэлжилж байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Энэ сарын 14-нөөс эхэлсэн ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж 4 дүгээр сарын 25-нд дуусна. Бүртгэлийн хугацаа,  цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний төв мэдээлэв.

ЭЕШ-д бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө ЕБС болон МСҮТ төгссөн/-д шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Харин энэ оны шалгуулагч /2022 онд ЕБС төгсөх/-д тухайн төгсөж буй сургуулийн харьяалагдах аймаг /хот/-т шалгалт өгөх юм.

Шалгалтад https://eyesh.eec.mn/ цахим хаягаар бүртгүүлэх боломжтой.

Сэтгэгдэл бичих