Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрбээр шинээр ашиглалтад орсон Шар нуурын авто замын хяналтын цэг, Өлгий нисэх буудал, шинээр барьж байгаа Цагааннуур тосгоноос Цагааннуурын хилийн боомт хүртэлх 25,5 км хатуу хучилттай авто замын ажилтай танилцав.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус замыг энэ оны 8 дугаар сарын дунд гэхэд дуусгах үүргийг гүйцэтгэгч компанид өглөө.