ГХЯ: ХАРЬКОВ ХОТОД БАЙГАА 23 ИРГЭНЭЭ ТАТАЖ АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

оруулсан Алсын Хараа

Украин улсад дайны нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж буй. Украинд оршин суудаг 41 монгол иргэн ар гэртэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нөхцөл байдал хүндрэхээс өмнө эх орондоо эргэж ирсэн бол  24 монгол иргэн хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байна.

Мөн Киевээс тав, Кировоградаас хоёр, Одессаас гурван иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байгаа аж.

Харьков хотод байгаа оюутнуудын ар гэрийнхнийг өчигдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн бөгөөд тус яамны зүгээс оюутнуудтайгаа тогтмол холбоотой байна гэж мэдээллээ.

Сэтгэгдэл бичих