Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 160 шинэ тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 111 нь Улаанбаатарт, 52 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 22 тохиолдол Өмнөговь аймагт батлагджээ.
Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 8 430 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2 587 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл хөнгөн 655, хүндэвтэр 1 679, хүнд 217, нэн хүнд оноштой 55 хүн байна.