/TASS/. ОХУ, БНХАУ 100 сая тонн нүүрс нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээ боловсруулж байгаа тухай Оросын Эрчим хүчний яамны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, түлшний зах зээлийг хөгжүүлэх газрын дарга Сергей Мочальников “Оросын нүүрс 2022” бага хурлын үеэр мэдэгджээ.
С.Мочальников 2021 оны 10 дугаар сард Оросын эрчим хүчний долоо хоногийн хүрээнд Энэтхэг улстай 40 сая тонн нүүрс нийлүүлэх санамж бичиг баталсан тухай дурдсан байна. “Одоо БНХАУ-тай Засгийн газар хоорондын гэрээ боловсруулж байгаа бөгөөд энд 100 сая тонн гэсэн тоо бий” гэж тэрбээр хэлсэн байна.
Түүнчлэн дэлхийн зах зээлд нийлүүлэлт буурсантай холбоотойгоор Оросын нүүрсний экспорт маш сайн хэтийн төлөвтэй байгааг онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна, түүний хэлснээр, сүүлийн 5-6 жилд тус улсын нүүрсний экспортын тэргүүлэх чиглэл нь Ази, Номхон Далайн бүс нутгийн зах зээл байсан бөгөөд энэ нь тус бүс нутагт нүүрсний эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотой юм.
С.Мочальниковын мэдээлснээр, Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээлд эзлэх Оросын нүүрсний хувь 2010 онд 4 хувь байсан бол 2021 онд 12 хувь болж, 8 хувиар нэмэгджээ.