Төгрөгийн юаньтай харьцах ханш 7.80 төгрөгөөр сулрав

оруулсан Алсын Хараа

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш нэгдүгээр сард 2849.36 төгрөг байв.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.46 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.39 төгрөгөөр суларчээ.

Мөн сард төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 448.31 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.80, өмнөх сараас 0.93 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш нэгдүгээр сард 37.30 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.05, өмнөх сарынхаас 1.32 төгрөгөөр чангарсан байна.

Сэтгэгдэл бичих