Э.Цэндбаатар 4 дэх тулаанаа Москвад хийж өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мягмар гарагт /2022.02.22/ ээлжит тулаанаа Азербайжаны тамирчин Рауф Агаевтай хийж, 2 дугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав.

Ийнхүү Москва хотод хийсэн 2 дахь тулаандаа Э.Цэндбаатар дахин ялснаар мэргэжлийн боксын ринг дээр дөрөв ялж, ялагдалгүй явна. Харин өрсөлдөгч Рауф Агаев 33 ялалт, 14 ялагдалтай болсон байна. Э.Цэндбаатар хамгийн анх 2018 оны есдүгээр сард мэргэжлийн боксын тулаанаа Йосеф Оманагийн эсрэг хийн ялсан билээ. Түүнчлэн жилийн дараа Хятадад тулаан хийж, ялалт байгуулсан юм.

Харин энэ өдөр Монголын тулаанч Г.Баярхүү Оросын Хикмет Гараевтай тулалдаж ялагдал хүлээв.

Сэтгэгдэл бичих