Улсын хэмжээнд 525 хүнээс коронавируст халдвар илэрчээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 525 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Сүүлийн долоо хоногт халдварын тохиолдлын тоо 1000-аас доош бүртгэгдэж буй юм. Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд  293 нь орон нутагт,  232 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутгаас халдварын хамгийн их буюу 44 тохиолдол Орхон аймагт илэрчээ. Харин Дундговь, Өвөрхангай, Увс аймагт шинээр халдварын тохиолдол илрээгүй байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-60 насны хоёр хүн нас баржээ. Ингэснээр уг өвчнөөр 2089 хүн эндээд байна.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, халдварын улмаас 3409 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11 429 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 881 нь хөнгөн, 2185 нь хүндэвтэр, 294 нь хүнд, 49 нь маш хүнд өвчилсөн байна.

Сэтгэгдэл бичих