Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 449 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд 199 нь орон нутагт, 250 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, халдварын улмаас 3756 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12 067 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 998 нь хөнгөн, 2390 нь хүндэвтэр, 319 нь хүнд, 49 нь маш хүнд өвчилсөн байна.