“Монголын Ардчилсан Холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэгчийг зохион байгуулсан нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа тул МоАХ-ны төлөөлөл ЦЕГ-т гомдол гаргалаа.
Энэ үеэр тус холбооны төлөөллүүд: "МоАХ-ны хяналтын зөвлөлөөс өөрсдийгөө АН гэж нэрлээд байгаа
С.Эрдэнэ, Д.Монголхүү нарын иргэдтэй холбоотой гомдол гаргаж байгаа.
МоАХ-ны дүрмийг илт зөрчин, бусдыг төөрөгдөлд оруулж, МоАХ-г шинээр байгуулж байгаа мэт, эсхүл түүний зохион байгуулалтыг өөрчилж байгаа мэтээр дураараа авирлаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17-р зүйл, 19-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд гомдол гаргаж байна.
Гомдлын гол үзэл санаа нь иргэдийг төөрөгдөлд оруулж, зориудаар улстөрийн намын үйл ажиллагаандаа МоАХ-г ашиглахын тулд хууль бус үйлдэл гаргаж, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргаж, иргэдээс мөнгө татаж байна. Тэр мөнгөөрөө хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас гомдлоо ЦЕГ-т албан ёсоор хүлээлгэж өглөө. Улстөрийн нам ТББ-ын нэрийг зээлдэж байгаа нь улстөрийн сонгуульд ашиглах гэсэн бусармаг үйл ажиллагаа гэж үзэж байна. Тийм учраас цаашдаа ийм үйлдэл гаргуулах сонирхолгүй байна." гэв.