ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХААГДСАН 19 ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАХААР БОЛЛОО

оруулсан Алсын Хараа

Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн талаар өмнө нь бид мэдээлсэн. 

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж дууссан байна. Ингээд тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлжээ.

Сэтгэгдэл бичих