БОАЖЯ-ны ойн 12 үйлчилгээг “e-Mongolia”-д нэгтгэв

оруулсан Алсын Хараа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia сүлжээнд орлоо.

Тодруулбал,

Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / сунгах /

Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / шинээр авах /

Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / сунгах /

Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / шинээр авах /

Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах

Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах / сунгах /

Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага

Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага / сунгах/

Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /сунгах /

Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /шинээр авах /

Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага

Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага /сунгах/ үйлчилгээ юм.

Одоогоор БОАЖЯ-ны аж ахуй нэгж байгууллагад хүргэдэг үйлчилгээнээс 47, иргэнд хүргэдэг үйлчилгээнээс 35-г e-Mongolia-д нэгтгээд байна.

Дээрх үйлчилгээг авахын тулд аж ахуйн нэгж байгууллагууд тоон гарын үсгээр e-Mongolia платформд нэвтрэн, үйлчилгээнүүд цэсээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллага гэсэн сонголтыг хийж авах боломжтой.

Ингэснээр e-Mongolia платформд төрийн 60 байгууллагын 623 үйлчилгээг цахим болгож нэгтгэгдээд байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээлэв.

Сэтгэгдэл бичих