Улсын хэмжээнд 152 мянган тонн шатахууны нөөцтэй байна

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар 152.588 тн шатахууны нөөцтэй байна.

Үүнээс А-80 автобензин 10.678 тн, АИ-92 автобензин 39.036 тн, ДТ 99.137 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 64, ДТ-ний 36 хоногийн, нийслэл 75.103 тн буюу АИ-92 автобензиний 24, ДТ-ний 44 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 234.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд автобензин 88.8 мян.тн, ДТ 127.1 мян.тн, онгоцны 2.1 мян.тн түлш, 16.9 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.

Энэ сарын 17-ны байдлаар 83.1 мян.тн АИ-92 автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 21.3 мян.тн-оор буюу 34.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин мөн хугацаанд 127.1 мян.тн дизель түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.6 хувиар багассаныг УУХҮЯ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих