БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Юн Сок Ёлын рейтинг өсжээ

оруулсан Алсын Хараа

/Yonhap/БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр долоо хоногийн өмнө олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар сөрөг хүчний хамгийн том Ардын хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл 42.9 хувийн санал авсан байна. Харин эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён 38.7 хувийн санал авчээ. БНСУ-ын “Realmeter” байгууллагын ням гарагт нийтэлсэн санал асуулгын дүнгээс харахад Юн Сок Ёлын авсан санал өмнөх санал асуулгын дүнгээс 1.3 хувиар өсч, Ли Жэ Мёний санал 0.4 хувиар буурсан байна.

Энэ удаагийн санал асуулгыг 13-наас 18-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулсан ба 3043 сонгогч оролцжээ.

Сэтгэгдэл бичих