Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 309 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд 96 нь орон нутагт, 213 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, халдварын улмаас 4329 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 13 518 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 1140 нь хөнгөн, 2759 нь хүндэвтэр, 378 нь хүнд, 52 нь маш хүнд өвчилсөн байна.