Өчигдөр 874 хүнээс коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 874 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 30-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 464 нь Улаанбаатарт, 410 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутагт хамгийн олон буюу 55 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт Өвөрхангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны гурванн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2080 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 5 937 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  526 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 45 хүн байна. Харин гэрийн тусгаарлалтад 19 577 хүн байгаа аж.

Сэтгэгдэл бичих