Төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ

оруулсан Алсын Хараа

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон. Тэгвэл шалгалтын бүртгэл  өнөөдөр 09:00 цагаас ирэх сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.

Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр төрийн албаны нөөцийн бүртгэлд бүртгэх, нөөцөд орсон иргэдийн ажил эрхлэх боломжийг өргөтгөж төрийн жинхэнэ албаны нөөц ашиглалтыг сайжруулах, аймаг, нийслэл, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын хүний нөөцийн эрэлтэд нийцүүлж төрийн албаны ерөнхий шалгалт авах цаг хугацаа, байршлыг уян хатан тогтоох чиглэлээр оны эхний хагаст багтаан тодорхой шийдвэр гаргана.

Шалгалтын босго оноо авч чадаагүй иргэдэд дараагийн шалгалтад бэлтгэл ханган амжилттай оролцох цаг хугацааны боломж олгох асуудлыг ч бас авч үзжээ. Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлөөс сорилын материалыг цахимаар болон хэвлэмэл хувилбараар санал болгож, e-taz гар утасны аппликэйшн болон цахим хуудсан дахь “Хамтдаа бэлтгэе” цэсээр дамжуулан иргэд шалгалтдаа амжилттай бэлтгэх бүх талын боломжийг олгосон билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих