Хонконгт халдварын тохиолдол дээд цэгтээ хүрчээ

оруулсан Алсын Хараа

/HK01/Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хонконгт шинээр коронавирусний халдвар авсан 4285 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт батлагдсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэхээр дарааллаа хүлээж буй өвчтөнүүдийн тоо 12 мянгад хүрсэн байна.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам цар тахлын тав дахь давалгаа хурдацтай тархаж байгаа нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж, хариу арга хэмжээ авах нөөц боломжоос хавь илүү даваад байгааг дурдаад, төв Засгийн газраас тусламж хүссэн гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, “одоогийн эгзэгтэй цаг үед “нэг улс, хоёр систем”-ийн давуу талыг гаргах нь нэн чухал юм. Өнгөрсөн бямба гарагт зохион байгуулагдсан төв Засгийн газартай хийсэн хоёр дахь удаагийн сэдэвчилсэн уулзалтын дараа хоёр талыг холбох ажил эрчимтэй явагдаж байна” гэж мэдэгдсэн байна.

Дээрх уулзалтын үр дүнд тархвар судлалын мэргэжилтнүүдийг солилцох, нуклейн хүчлийн шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх, тусгаарлалтын болон эмчилгээний газруудыг барьж байгуулах, шаардлагатай эмнэлэгийн материалаар хангах, эх газраас Хонконгт бараа материал нийлүүлэх зэрэг таван төрлийн ажлыг яаралтай зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл бичих