АНУ цар тахлын зарим хязгаарлалтаа сулруулжээ

оруулсан Алсын Хараа

/Reuters/АНУ-д шинээр батлагдаж буй коронавирусний халдварын тохиолдлууд буурч байгаатай холбоотойгоор тус улсын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ зүгээс хөлөг онгоцоор аялах сэрэмжлүүлгийн түвшинг бууруулсан байна.

Мөн “Disney World” компани энэ сарын 17-ны өдрөөс эхлэн вакцины бүрэн тунд хамрагдсан зочдыг өөрийн хүслээр амны хаалт хэрэглэхийг зөвшөөрчээ. Тус компани өнгөрсөн оны дунд үеэс эхлэн зочдыг зайлшгүй амны хаалт хэрэглэхийг шаардаж байсан юм.

Ойрын өдрүүдэд АНУ-д нэг өдөрт батлагдаж буй халдварын тохиолдол дунджаар 168 мянга байгаа нь халдварын оргил үеийн дөнгөж 21 хувь нь юм.

Долоон хоногийн өмнө CDC-гийн зүгээс иргэдийг аялалын хөлөг онгоцоор аялахаас зайлсхийхийг уриалж байсан бол ийнхүү анхааруулах зэрэглэлийг хамгийн дээд түвшин болох 4-өөс 3 болгон бууруулсан байна.

Сэтгэгдэл бичих