Оршин суугчдыг ус, дулааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэж Хэрэглэгчийн үйлчилгээний төв-4-өөс иргэдэд мэдэгдсэн. Тэгвэл ийм шийдвэр гараагүй болохыг Монголбанкнаас мэдээллээ. Тус мэдэгдэлдээ "Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн албанаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж ерөөсөө гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэжээ.