БШУ-ы сайдад 1052 иргэнээс и-мэйл иржээ

оруулсан Алсын Хараа

БШУ-ы сайдад захидал бичих аянд 1052 иргэнээс и-мэйл ирсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласан. Энэ хүрээнд сургуулийн орчинд гарч байгаа ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аяныг зарлажээ.

Тус аяныг өчигдрөөр тасалбар болгосон бөгөөд иргэд ёс зүйтэй холбоотойгоос гадна бусад асуудлаар ч сайдад ханджээ. БШУ-ы сайд захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг боловсруулан ажиллах юм. Мөн түгээмэл ирсэн саналуудын талаар эргэн мэдээлэх аж.

Сэтгэгдэл бичих