/Singtao/. Цар тахлын улмаас хүнд цохилтод ороод байгаа Хонконгийн аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд цар тахлын өмнөх үеэс 99.8 хувиар бага жуулчин хүлээн авчээ. Улмаар цар тахал дэгдсэн цагаас хойш Хонконгод 100 орчим аялал жуулчлалын агентлаг үүд хаалгаа барихад хүрсэн байна.
Хонконгийн Бизнес, эдийн засгийн хөгжлийн газрын дарга Эдвард Яо парламентийн хурлын үеэр дээрх мэдээллийг танилцуулаад, аялал жуулчлалын салбар хүндхэн байгааг онцлон тэмдэглэжээ.
Мөн тэрбээр "цар тахлын хүндхэн цаг үед Хонконгийн Засгийн газар хэд хэдэн удаагийн санхүүжилтээр аялал жуулчлалын салбарт 3.4 тэрбум хонконг ам.долларыг олгосон хэдий ч аялал жуулчлалын 1700 орчим агентлаг бүртгэлтэй байдгаас 100 орчим нь үйл ажиллагаагаа зогсоосон" гэж мэдэгдсэн байна.