Япон хилийн хязгаарлалтаа сулруулна

оруулсан Алсын Хараа

/Asahi Shimbun/. Гадаадаас Японыг зорин ирэх мэргэжилтнүүд болон оюутнуудад зориулж хил нэвтрэх шалгуурыг сулруулж, цаашлаад хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хязгаарыг 5 мянгад хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж Японы Засгийн газрын гишүүн мэдэгдсэн байна.

Цар тахлын нөхцөл байдал болон олон нийтийн санаа бодлыг харгалзан үзэж, дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногтоо эцэслэн өгнө гэж мэдээлэлд дурджээ. Гэвч хязгаарлалтыг сулруулах нөхцөл нь гадаадын жуулчдад хамаарахгүй аж.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы олон бүс нутагт омикрон хувилбар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газар хилийн хяналтын арга хэмжээг авсан нь хөгжингүй долоон орнууд дундаас хамгийн хатуу нь байсан юм. Энэ арга хэмжээ нь дотоодын шүүмжлэлд өртөөд байсан юм.

Сэтгэгдэл бичих