Volkswagen” анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй загвараа танилцууллаа

оруулсан Алсын Хараа

“Volkswagen” компани цахилгаан хөдөлгүүрт SUV загварын автомашиныхаа төслийн загварыг танилцууллаа.

Тус компани анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV автомашинаа “ID.4” хэмээн нэрлэсэн байна. Энэхүү загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 2025 он гэхэд цахилгаан автомашины үйлдвэрлэлийн тоо хэмжээ 1.5 саяд хүрэхэд түлхэц болно гэж “Volkswagen” мэдэгджээ. Энэ нь “Теsla” компанийн өнгөрсөн онд борлуулсан нийт автомашинаас гурав дахин өндөр тоо юм. “ID.4” автомашиныг Европ, БНХАУ болон АНУ-д үйлдвэрлэж, борлуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл бичих