Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдөр танхимаар эхэлж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас ковидын шинжилгээний бичгийг суралцагсдаас шаардахгүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага багш ажилтнуудад сануулж байна.
Сүүлийн үед шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс нэмэгдээд байна. Нэг өдөрт 20-30 мянган иргэн коивдын шинжилгээ өгч байна. Судалгаар шинжилгээнд хамрагдаж буй иргэдийн 40 хувь нь эдгэрсэн гэдгээ баталгаажуулахын тулд дахин шинжилгээ өгч байгаа аж.