Хунтайж Чарльз коронавирусээр дахин халдварлажээ

оруулсан Алсын Хараа

/CNN/. Уэльсийн хунтайж Чарльзын “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тул өөрийгөө тусгаарлаж байгаа талаар Кларенсын ордон пүрэв гарагт мэдээлжээ.

Их Британийн хаан ширээг залгамжлагч, 73 настай хунтайж Английн Уинчестер хотод пүрэв гарагт болох үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон талаар түүний албан ёсны “Twitter” хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Хунтайж Чарльс хатан хаан Эливаветатай “ойрын хугацаанд” уулзсан талаар ойрын эх сурвалж дээрх мэдээг гарсны дараа “CNN” телевизэд мэдээлжээ. Гэхдээ тэдний уулзалт яг хэзээ болсон талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, хатан хаанд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд биеийн байдлыг нь үргэлжлүүлэн хянаж байгаа ажээ.

Хунтайжийн коронавирусний шинжилгээний хариу хоёр дахь удаагаа эерэг гарч буй нь энэ юм. Тодруулбал, тэрбээр 2020 оны гуравдугаар сарын сүүлээр буюу дэлхийн улс орнууд цар тахлын үр дагаврыг амсаж эхэлж байх үед халдвар авч байжээ.

Сэтгэгдэл бичих