Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцсэн байна.
Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн хүрээнд өнгөрсөн онд гурван томоохон ажлыг төлөвлөсөн нь биеллээ олсон аж. Байгалийн хийн хоолойн зурвас газрыг тодруулах, ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах, тусгай зориулалтын компанид шаардлагатай зөвшөөрлүүдийг олгох байсан нь бүрэн дуусаж, дараагийн шатны ажил руу ороход бэлэн болоод буй.
Энэ онд уг төслийн хүрээнд инженер геодези, инженер экологи, инженер археологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Уг ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан бөгөөд арваннэгдүгээр сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.