“Гантиг вилла” төслийн есөн блок барилгыг АТГ битүүмжилжээ

оруулсан Алсын Хараа

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зарим эд хөрөнгийг битүүмжилжээ.

Тухайлбал,

-Үл хөдлөх хөрөнгө 186,

-Тээврийн хэрэгсэл 124,

-Үйлдвэрийн барилга 1,

-Лиценз 1,

-Данс 13-ыг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлажээ.

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Иргэдэд хандаж нэг зүйлийг анхааруулмаар байна. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх эсвэл хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон эсэхийг нягталж байхыг анхааруулж байна. Жишээ нь, “Гантиг вилла” төслийн есөн блок Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн дээрээс нь хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон. “Гантиг вилла” хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компанийн барьж байгуулсан хөрөнгө юм. Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг  хуулийн дагуу олгосон эсэх,  зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх,хахууль авсан эсэх,  улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих