/Singtao/. Хонконгт лхагва гарагт нэр өдрийн дотор коронавирусний 83541 тун вакцин хийсэн нь цар тахал дэгдсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Сонирхолтой нь үүнээс 36584 хүн нь вакцины эхний тунд хамрагдсан бөгөөд нэг өдрийн дотор ийм олон хүн вакцины эхний тунд хамрагдаж байсан сүүлийн тохиолдол нь өнгөрсөн оны 8 дугаар сард тохиож байжээ.
Хонконгт коронавирусний тархалтын тав дахь давалгаа эрчимжиж, лхагва гарагт 1161 шинэ тохиолдол илэрч, хоёр хүн нас барсан байна.
“Цагаан сарын баярын үеэр хүмүүс айлд зочлох, нэг дор цугларах нь нэмэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдлын тоо өсч байна. Иргэдийг хөдөлгөөнөө хязгаарлаж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэж Хонконгийн Эрүүл мэндийг хамгаалах төвийн Халдварт өвчин судлалын хэлтэсийн дарга Жан Жүжүнь мэдэгджээ.