Японд 180 орчим нислэг цуцлагджээ

оруулсан Алсын Хараа

/NHK/. Пүрэв гаргийн үдээс хойш их цас орох төлөвтэй байгаа тул Токиогийн Ханэда нисэх онгоцны буудал дотоодын 180 орчим нислэгээ цуцаллаа гэж NHK телевиз мэдээлжээ.

Зорчигч тээврийн нислэгийг хойшлуулснаас гадна, Токио хотыг Нагано, Яманаши зэрэг уулархаг мужуудтай холбодог буухиа галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

Түүнчлэн мөстөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Японы нийслэл хотын төлбөртэй хурдны замын зарим хэсгийг хаажээ.

Цаг уурчдын мэдээлж буйгаар, Токиод 5 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтож магадгүй байгаа бол Яманаши мужид 30 см зузаан цас унах төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын эхээр Токиод сүүлийн дөрвөн жил ороогүй их цас унаж, арав гаруй хурдны замыг хааж байв.

Сэтгэгдэл бичих