Дарьганга суманд байрлах Торой банди, Мөнххаан сумын урд, төв зам дагуу байрлах хүүгээ хүлээж буй ээжийн хөшөөнүүдийг нутгийн залуус хамтран угааж цэвэрлэн, хуучин төрхөнд нь оруулжээ.
Тодруулбал Торой бандийн хөшөөг Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олон, ээжийн хөшөөг Мөнххаан сумын ЗДТГ-ын залуус угаажээ. Тэд газар газраас Сүхбаатар нутгийг зорин ирж буй иргэд, жуулчдыг тахил, өргөл барьцаа зөв өргөж, байгаль дэлхийгээ болоод хөшөө дурсгалуудыг хүндэтгэн, хайрлан хамгаалахыг уриалав.
Дээрх хөшөөнүүд рүү сүү цагаан идээ ихээр өргөж өнгө төрхийг алдагдуулсан нь олны дургүйцлийг хүргээд байсан билээ.