Иргэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, 15 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн оны 5-р сарын 19-нд хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэн ийнхүү шийдвэрлэжээ.
Шүүх хурлаар шүүгдэгч Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэмээн гэм буруутайд тооцож 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байна.