Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын товыг зарлав

оруулсан Алсын Хараа

Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VII наадмын товыг зарлалаа. Энэхүү наадам мөсний шагай, мөсний сурын харваа зэрэг үндсэн хоёр төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд “Скай ресорт” цанын баазын баруун хойно Туул голын мөсөн дээр 2022 оны 2 дугаар сарын 18-20-нд болно.

Энэ удаагийн наадамд тэмээн уралдаан үзүүлэх тоглолтоор орж байна. Тэмээн уралдаан Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд гуравдугаар сарын 5-6-нд болно. Тэмцээнд оролцох баг, тамирчдын тоон мэдүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 7-10-ны хооронд [email protected] цахим шуудангаар хүлээн авч байна.

Монголын үндэсний өвлийн спортын наадмыг улсын хэмжээнд олон нийтийн оролцоог ханган нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах юм. Үндэсний спортын дэг ёс, заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ болохыг онцолж байна. Түүнчлэн үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих