Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1100 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 679 нь Улаанбаатарт, 421 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт сүүлийн өдрүүдэд хамгийн олон тохиолдол илэрч байсан Өмнөговь аймагт 74 тохиолдол, Орхон аймагт 60 тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 6 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 4 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2059 хүн эндээд байна.
Харин 5306 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 523 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 65 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй 23 235 хүн байгаа аж.