/Anadolu/. Аргентин БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн талаар Аргентины Засгийн газар ням гарагт мэдээллээ. “Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандез, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжин хотноо уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны удирдагчид улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаар тохиролцлоо” гэж мэдэгдэлд дурджээ.
Мөн А.Фернандез 140 гаруй оронтой худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийг дэмжих дэд бүтцийн санаачилгад улс орноо нэгтгэхийг зөвшөөрчээ. Ингэснээр Аргентин улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны олон төрлийн гэрээ хэлэлцээр байгуулах боломжтой болох ажээ.
А.Фернандез Ши Жиньпинтэй “халуун дулаан, найрсаг, үр дүнтэй уулзалт” хийсэн талаараа “Twitter” хуудсандаа нийтэлжээ. “Бид Аргентиныг “Бүс ба Зам” санаачилгад элсүүлэхээр тохиролцлоо. Энэ бол маш сайхан мэдээ. Манай улс Хятадаас 23 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хүлээн авна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.