Цагаан сарын шинийн нэгэн буюу 02 дугаар сарын 02-нд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарна.
Хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төв ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв 2 дугаар сарын 2-15-ныг хүртэл амарч, 16-наас ердийн цагийн хуваариар ажиллана.
“Барс” худалдааны төв 2 дугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төв 2 дугаар сарын 7-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төв 2 дугаар сарын 8-наас энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүр хоёрдугаар сарын 5-наас хуучин цагийн хуваарийн дагуу ажиллахыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ.