/DW/. Энэтхэгийн насанд хүрсэн хүн амын 75 хувь нь “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдаад байгаа талаар тус улсын Засгийн газраас ням гарагт мэдэгджээ.
Халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтаас үүдэлтэй халдварын гурав дахь давлагаа зарим мужид намжиж буй байдал ажиглагдах болоод байгаа ч зарим хэсэгт, ялангуяа өмнөд нутагт халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байна.
Ерөнхий сайд Нарендра Моди вакцинжуулалтын түвшин өндөр байгаад ард иргэдийн вакцинд итгэл итгэл ихээхэн ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэжээ. Тэрбээр коронавирусний өвчлөл буурч байгааг нааштай байдлын дохио хэмээн тодорхойлсон байна.
Мөн Н.Моди халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн сахиж, “COVID-19”-ийг ялан дийлж, эдийн засгийн сэргээх нь туйлын чухал байгааг онцлон хэлжээ. Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 234 281 тохиолдол илэрч, 893 хүн халдвараар нас баржээ.
Саяхнаас хэд хэдэн бүс нутагт цар тахлын сүүлийн давлагааны үеэр авч хэрэгжүүлсэн хязгаарлалтуудыг сулруулж эхэлсэн байна. “NDTV” телевизийн мэдээлснээр, Делид амралтын өдрөөр тогтоож байсан хөл хориог цуцалж, зэргэлдээ оршдог Харяна мужид кинотеатр, театруудыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээхийг зөвшөөрчээ.