Израилд “омикрон” хувилбарын тархалтын оргил үе өнгөрч байна

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. Израилд коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын давлагаа өнгөрөх шатандаа орж байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннетт ням гарагт мэдэгджээ.

“Омикрон” хувилбарын давлагаа тогтворжих хандлагатай болж эхэлж байна гэж Н.Беннетт Засгийн газрын долоо хоног тутмын хуралдааны эхэнд хэлжээ. Гэхдээ эмнэлгийн ачаалал их, халдвар авсан хүний тоо өндөр байгаа тул сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг анхааруулсан байна.

Израилын Эрүүл мэндийн яамнаас ням гаргийн өглөө мэдээлснээр, халдвартай өвчтөнөөс бусад хүнд халдвар дамжих эрсдэлийн дундаж үзүүлэлт сүүлийн саруудад анх удаа 1-ээс доошилж буурчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын дундуур 2.12 байсан үзүүлэлт ням гаргийн байдлаар 0.95-д хүрсэн байна.

Нийт 9.45 сая хүн амтай Израилд сүүлийн 24 цагийн хугацаанд 45258 хүнээс халдвар илэрснээр халдварын тохиолдлын нийт тоо 2 759 031-д хүрчээ. Мөн халдвараар нас барсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж 8658 болсон бол хүнд өвчтөнүүдийн тоо 1069-т хүрсэн нь 2021 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Сэтгэгдэл бичих