Олимпын багт төрийн далбааг гардуулж өгөв

оруулсан Алсын Хараа

“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд оролцох Монголын шигшээ багт төрийн далбааг гардуулах ёслол ням гарагт /2022.01.30/ боллоо. Энэхүү ёслолын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд төрийн далбаа гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүсэв.

“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үүднээс энэ ёслолд тамирчдыг оролцуулалгүй, цомхон хүрээнд зохион байгуулав. Монголын баг тамирчид маргааш Бээжинг зорих юм.

Олимпын эрхээ аваад буй цанын 2 тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарын тухайд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд, хүч, ур чадвараа сорих юм байна.

Сэтгэгдэл бичих