УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж байна. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэж, 500 мянгаас дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах багц арга хэмжээг тусгалаа.
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ахмадуудын тэтгэврийг 500 мянгад хүргэх нь ахмад настнуудын хувьд цаг үеэ олсон бодит дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна.