Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлогыг бүтээгдэхүүн тус бүрээр харуулвал зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн их дүнтэй буюу нийт орлогын 63 хувийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн онд салбарын төсөвт оруулсан орлого өмнөх оны мөн үеийнхээс 52.4 хувиар нэмэгдсэн нь зэс, алт, төмөр, цайр, хайлуур жонш зэрэг ашигт малтмалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойг УУХҮЯ мэдээллээ. 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр улсын төсөвт олборлох салбар 3,845.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.
Үүнээс:
➢ Зэс 2,421.8 тэрбум төгрөг,
➢ Нүүрс 756.9 тэрбум төгрөг,
➢ Алт 227.3 тэрбум төгрөг,
➢ Төмөр 173.4 тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 108.8 тэрбум төгрөг,
➢ Цайр 104.4 тэрбум төгрөг,
➢ Бусад ашигт малтмал 52.9 тэрбум төгрөг.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,322.6 тэрбум төгрөг буюу 52.4 хувиар нэмэгдлээ. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Үүнд:
➢ Зэс 1,299.3 (2.2 дахин) тэрбум төгрөг,
➢ Төмөр 83.1 (92.0%) тэрбум төгрөг,
➢ Цайр 70.2 (3.0 дахин) тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 65.5 (2.5 дахин) тэрбум төгрөг,
➢ Алт 53.3 (30.7%) тэрбум төгрөг.
Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс багасжээ.
Үүнд:
➢ Нүүрс 227.2 (23.1%) тэрбум төгрөг,
➢ Бусад 21.6 (29.0%) тэрбум төгрөг байгаа аж.